Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Интерполоор эрэн сурвалжлагдаж буй Ч.Ганбатыг тавьж явуулахыг Ерөнхий прокурор ОХУ-ын талаас хүссэн үү

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Санкт-Петербург хотод нэгэн монгол иргэн баривчлагдсан байна гэх мэдээллийг @batengineer твиттер хуудастаа жиргэсэн байв.
 
Улмаар эл баривчлагдсан хүн нь интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Ч.Ганбат байсан талаарх мэдээлэл нийгмийн сүлжээгээр тарсан юм. Тодруулбал, @u_unenbat  гэх твиттер хаягтай жиргээч “ОХУ-ын Санкт-Петербург хотод Ч.Ганбат баригдсан байна. Түүнийг 72 цагийн дотор хүрч ирж ав гэсэн байна! Харин манайхан түүнийг очиж авч чадахгүй асуудалтай байгаа бололтой” хэмээн жиргэсэн байв.
 
 
Энэ мэдээлэл цацагдсаны дараа Гадаад харилцааны яамнаас үгүйсгэсэн бөгөөд ГХЯ мэдээлэхдээ,  "ОХУ-д Ч.Ганбатыг саатуулагдсан гэх бичиг одоогоор манай яаманд ирээгүй. Хэрэв саатуулсан бол ОХУ-аас бидэнд албан бичиг ирүүлэх ёстой. Саатуулсан гэх албан ёсны бичиг, мэдэгдэл ирээгүй. Энэ бол худлаа мэдээлэл" гэсэн юм.
 
Тэгвэл өдөр тутмын зарим сонин хэвлэлд, Ч.Ганбатыг ОХУ-ын Санкт-Петербург хотод тус улсын хууль сахиулах байгууллагынхан саатуулсан нь үнэн. Түүнийг баривчилсан талаараа манай талд мэдэгдсэн юм билээ. Харин манай Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан тус улсын хууль сахиулах байгууллагынханд эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээтэйгээ илэрхийлж захидал бичсэн. Тэр захидалдаа Ч.Ганбатыг суллаж явуулахыг хүссэн гэх мэдээлэл нийтлэгджээ.
 
Чулуунхүүгийн Ганбат нь Төрийн өмчит “Монголын төмөр зам” компанийн хөрөнгөөс завшиж үрэгдүүлсэн хэрэгт холбогдон Интерполоор эрэн сурвалжлагдаж буй нэгэн юм.
Эх сурвалж: Zuv.mn
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)