Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Д.Сэржмядаг охиныг дулааны шугамын худгуудаар хайжээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хоёрдугаар сургуулийн сурагч найман настай Д.Сэржмядаг охин энэ сарын 2-ны өдрийн 13:00 цагт хичээлдээ явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон. Түүнээс хойш 26 хоногийн хугацаа өнгөрлөө. Гэвч өдийг хүртэл сураг чимээгүй хэвээр байна.
 
Эрлийн ажиллагаа тухайн өдрийн 21:41 цагт  эхэлсэн байдаг бөгөөд энэ сарын 23-нд  тус сум дахь Цагдаагийн хэлтсийн 11 алба хаагч, хоёр автомашинтайгаар тус сумын төвийн үйлчилгээний байгууллагуудын хяналтын камерын дүрс бичлэгийг шалгаж, үр дүнд хүрээгүй. Харин өчигдөр тус суман дахь Онцгой байдлын хэлтсийн 10, Цагдаагийн хэлтсийн 16, нийт 26 хүн, хоёр техник хэрэгсэлтэйгээр тус сумын төвийн дулааны, цэвэр болон бохир усны шугамын худагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Гэвч мөн л үр дүнд хүрээгүй тул өнөөдөр эрлийг үргэлжлүүлж байгааг эх сурвалж мэдээллэв.
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (3)
Зочин [139.5.217.122] 2017/11/28
munhnaran eej munhnaran eej munhnaran eej
Зочин [139.5.217.122] 2017/11/28
munhnaran eej munhnaran eej munhnaran eej
Зочин [139.5.217.122] 2017/11/28
HAR GYALGAR UUTAND HIIJ HIL RUU GARGASAN BAIJ BOLNO HAR GYALGAR UUTAND HIISEN ZUILSIIG RENTGEN TUYA ILRUULJ CHADDAGGUI GAALIIG DAVHAR SHALGA