Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Алга болсон 15 настай охиныг олжээ

Уржигдар буюу энэ сарын 27-нд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Сөрт” гэдэг газар /сумын  төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ тус сумын харьяат 15 настай Х охин сураггүй болжээ. Тодруулбал тухайн өдөр иргэн С-ийнд байж байгаад  гэртээ харих гэж яваад сураггүй болсон тухай дуудлага 12:30 цагт аймгийн онцгой байдлын албанд иржээ.
 
Дуудлага мэдээллийн дагуу Хархорин сумын цагдаагийн хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн, Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын тамгын газрын алба хаагчид шуурхай хуралдан хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байсан. 
Харин өнөөдөр 13 цагийн үед хүүхдийг олсон талаар орон нутгийн эх сурвалж мэдээлэв. Тодруулбал түүнийг байж байгаад гарсан С гэх  айлаасаа 26 км-т, Хархорин сумын Шанх багийн иргэн Т.Э-ийнд байхад нь эсэн мэнд олсон байна. Охин төөрч уг айлд ирсэн болох нь тогтоогджээ. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)