Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Охидын биеийг үнэлүүлж байсан эмэгтэйг саатуулжээ

Энэ сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт бусдын биеийг үнэлүүлж байсан эмэгтэйг саатуулжээ. Тодруулбал, массажны газар биеэ үнэлэгч нар байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Тус дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид шалгахад  Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух 29 настай эмэгтэй У гэгч нь бусдын биеийг үнэлүүлж байсныг илрүүлсэн байна. Одоогоор уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ.

Ц.Аюу

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)