Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Стивен Сигалын эхнэр Б.Эрдэнэтуяа Холливүүдийн кинонд тоглоно

Хэдхэн сарын өмнө мисс Баярцэцэг холливүүдийн "Attrition" кинонд дүр бүтээсэн билээ. Харин Стивен Сигал болон түүний эхнэр Б.Эрдэнэтуяа нарт холивүүдийн алдарт зохиолч, найруулагч, продюсер Филипп Мартинез General Commander гэх телевизийн олон ангит кинонд тоглох санал тавьжээ.

 

Уг саналыг хүлээж авч өчигдөр киноныхоо эхний ангийн зураг авалтанд амжилттай ороцлон аж. Энэ тухайгаа Б.Эрдэнэтуяа өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлсэн юм. Мөн General Commander кинонд Стивен Сигал АНУ-ын  тагнуулын газрын тусгай ажилтан Жейк Александрын дүрд тоглож байгаа бол Б.Эрдэнэтуяа монгол гэргий Туяа гэх эмэгтэйн дүрийг бүтээж байгаа аж. Б.Эрдэнэтуяа ханийнхаа хамт тэр тусмаа гэргийнх нь дүрд тоглоно гэдэг алдаж болшгүй ховор завшаан гэж бодож байна гэж хэлжээ.

Ц.Аюу
 
 
 
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (3)
Зочин [107.155.66.4] 2017/12/05
Ene ih siireg huuheen amjilt
Зочин [103.10.22.59] 2017/12/01
Монголоо сурталчлах сайхан боломж. Амжилт
Зочин [66.181.161.66] 2017/12/01
Mundag gaihaltai amjilt hvsie