Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Н.Золжаргалыг суллах шийдвэрийг шүүхээс гаргажээ

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн билээ. Тодруулбал, түүнийг өчигдөр орой саатуулан ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байна. Зарим эх сурвалж Австралиас баривчилж авчирсан гэж байгаа бол зарим нь эх орондоо ирэхэд нь онгоцны буудал дээр баривчилсан гэж хэлж буй бөгөөд “Чингис бонд”, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-тэй холбоотой хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бололтой. Энэ талаар АТГ-аас энэ талаар мэдээлэл авахыг хүссэн ч тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Харин түүнийг өнөөдөр хилийн хориг тавьж суллахыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ. Нийслэлийн прокурорын газраас өнөөдөр Н.Золжаргалыг Монгол Улсын хилээр гарахыг нь хориглож, батлан даалтад гаргах саналыг шүүхэд хүргүүлжээ. Прокурорын байгууллагын саналыг шүүх хянаж үзээд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан Н.Золжаргалыг суллах шийдвэрийг ийнхүү гаргалаа.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Зочин [103.26.195.116] 2017/12/02
Jenko sulal geed gants helhed hereguud hereg bish bolj bn
Зочин [27.123.212.143] 2017/12/02
Мөнгний шийдвэрийг дангаар ганцаар гаргадаггүй шүү дээ.Араа л бодоорой доо.Юм агнцаар дуусахгүй тухайн үедээ хэрэгтэй л байсан шүү дээ.