Хойд Солонгосоос оргосон цэрэгт нэг тэрбум хүртэлх воны урамшуулал олгоно
Нийслэл кафе
2017-12-04
НИЙСЛЭЛ.mn
Өмнөд Солонгос улс нь тус улсад оргож очсон Хойд Солонгосын цэрэг, цэргийн албан тушаалтан болон төрийн өндөр албан тушаал эрхэлж байсан хүмүүст урамшууллын мөнгө олгодог ажээ.
 
Урамшууллын мөнгө нь тэдний Хойд Солонгос улсын талаар өгсөн мэдээллийн үнэ цэнэ болон авчирсан эд зүйлс, баримтаас шалтгаалдаг ажээ.Тэгвэл энэ удаа Хойд Солонгосоос оргож очсон цэргийн хувьд 200 саяаaс 1 тэрбум хүртэлх воны урамшуулал авах боломжтой юм байна.
 
 Хойд Солонгосын нэгэн цэргийн офицер 1983 оны байлдааны нисэх онгоцоор Өмнөд Солонгос улсад зугтаж очсон бөгөөд түүнд унаж очсон онгоцны үнэ, авч очсон гар болон автомат бууны үнэ зэргийг тооцож нийтдээ 1 тэрбум 500 сая воны урамшуулал өгсөн байна.
 
 Мөн Өмнөд Солонгос улсын Засгийн газраас хоёр ширхэг хувийн байр болон автомашин бэлэглэж байжээ.
 
Тиймээс энэ удаа оргож очсон цэрэгт түүний өгөх цэргийн мэдээллийн дагуу хамгийн багадаа 200 сая воны урамшуулал олгогдох ба түүнээс цаашлаад 1 тэрбум хүртэлх вон олгогдох юм байна.
 
 Харин эмчилгээний бүх төлбөрийг Өмнөд Солонгос улсын Засгийн газраас гаргах ажээ.
Г.Цэнд-Аюуш
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочдын сэтгэгдэл (1)