Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Ким Жон Уны ах хорны эсрэг 10 гаруй ерөндөгтэй явж байжээ

Ким Жон Уны ах Ким Жон Нам нь Куала-Лумпурын нисэх онгоцны буудалд үүргэвчиндээ 10 гаруй хорны эсрэг ерөндөгтэй явсан талаар “ТАСС” агентлаг мэдээлжээ. Энэ талаар Малайз улсын Дээд шүүхийн хуралдааны үеэр тус улсын Химийн шинжилгээний тэнхимийн удирдлагуудын нэг К.Шармила хэлсэн байна.
 
"The Star" сонинд бичсэнээр, шинжээчид хохирогчийн үүргэвчинд атропины 12 сав бүхий хорны эсрэг ерөндөг байсан гэж мэдээлжээ. Энэ нь  VX хэмээх Ким Чен Намын арьснаас илэрсэн хор болон мэдрэлийн саажилтаас сэргийлдэг бэлдмэл аж.
 
Өнгөрсөн аравдугаар сарын 2-ны өдөр Малайзын Дээд шүүх Куала-Лампурын нисэх онгоцны буудалд Ким Чен Намыг нүүрэнд нь “VX” гэх хор шингээсэн зүйл цацаж, амийг нь егүүтгэсэн хэргийг дахин шүүсэн.
 
Энэ хэрэгт Индонезийн иргэн, 25 настай Сити Айсиа, Вьетнамын иргэн, 29 настай Доан Тхи Хуонг нарыг буруутган шүүсэн ч тэд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд цаазаар авах ял оногдуулдаг ажээ.
Ц.Аюу
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)