Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Монгол эмэгтэй Өмнөд Солонгосын казиногоос 795.000 ам.доллар хожжээ

Өнгөрсөн даваа гаригт Өмнөд Солонгосын Сөүл хотын “Paradise Walker Hill” нэртэй казинод нэгэн монгол эмэгтэй автомат тоглоомын жекпотын машинаас 863 сая вон буюу ойролцоогоор 795.000 ам.доллар хожсон гэх мэдээлэл цахим сүлжээнд гарчээ. Азтаны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор алга байгаа ч казиногийн сайт дээр дөрөв дэх удаагийн жекпотын эзэн тодорсныг зарласан байна. Бараг хоёр тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгө хожсон эмэгтэйн нэр тун удахгүй тодорхой болох биз ээ.
 
Өнгөрсөн есдүгээр сарын 19-нд Өмнөд Солонгосын Чежү арлын “Paradise Casino Jeju Grand” казиногоос Тайваний 31 настай жуулчин 966 сая вон буюу 854,000 ам.доллар хожсон нь Солонгосын түүхэн дэх автомат тоглоомын машины хамгийн өндөр хожил байжээ. Шагналын мөнгийг аюулгүй байдлын үүднээс банкны дансаар шилжүүлсэн байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)