Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Apple компани Ирландад 13 тэрбум еврогийн татвараа төлөхөөр боллоо

Ирландын Засгийн газар болон АНУ-ын APPLE компанийнхан харилцан тохиролцож гэрээ байгуулсны үр дүнд "APPLE"-ийнхан тус улсын төсөвт 13 тэрбум евро оруулахаар болжээ. 
 
Apple компани ирэх оны эхний улирлаас татвараа шилжүүлж эхлэхээр болжээ. Энэ тухай Ирландын Сангийн яам мэдэгдлээ. Өнгөрсөн оны наймдугаар сард Еврокомиссоос явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд Ирланд Улс Apple компанид хууль бусаар татварын хөнгөлөлт үзүүлж байсныг олж тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, татварын хөнгөлөлтийг АНУ-ын компанид үзүүлснээс болж 13 тэрбум евро алдсан гэж дүгнэжээ. Тиймээс 2003-2014 оны хооронд дутуу татвар төлж ирснийгээ Apple-ийнхан нөхөхөөр болжээ. Apple компанийнхан еврокомиссийн энэ шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан ч амжилт олоогүй тул ийнхүү Ирландын талтай гэрээ хийжээ. 
Ц.Аюу
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)