Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Михаил Саакашвили мэдүүлэг өгөхөөс татгалзжээ

Гүржийн ерөнхийлөгч асан, Одесса мужийн захирагчаар ажиллаж байсан Михаил Саакашвилийг мөрдөн байцаалтад очиж, мэдүүлэг өгөхгүй гэж “Шинэ хүчний хөдөлгөөн” намын хэвлэлийн төлөөлөгч Марьяна Почтар “Украины үнэн” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. 
 
 “Саакашвили болон түүний өмгөөлөгч процессын ямар ч баримт бичигт хүлээн аваагүй, гарын үсэг зураагүй. Түүнийг хэрэгт холбогдуулан сэжиглэж байгаа тухай мэдэгдлийг ч хүлээн аваагүй” хэмээн М.Почтар мэдэгджээ. Саакашвили байцаалтад очно хэмээн өмнө нь түүний хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Дарью Чиж “Украины мэдээ” сонинд мэдээлж байсан хэдий ч Марьяна Почтар энэ мэдээллийг няцаажээ. "Украины Аюулгүй байдлын албаны байцаалтад очиход нь 24 цагийн хугацааг Саакашвилид өгч байна. Хэрвээ тэрээр ирэхгүй бол хууль сахиулах байгууллага түүнийг ирүүлэх хүртэл шаардлагатай арга хэмжээг авна” гэж Украины Ерөнхий прокурор Юрий Луценко өмнө нь мэдэгдэж байсан юм. Өчигдөр буюу мягмар гарагт Украины Аюулгүй байдлын алба болон Ерөнхий Прокурорын газрын зүгээс Саакашвилийг “гэмт хэргийн бүлэглэлд дэмжлэг үзүүлж, хэргийг нуун дарагдуулсан” гэх үндэслэлээр баривчлан саатуулаад байсан юм. Гэсэн хэдий ч Саакашвилийн олон зуун дэмжигчид түүнийг саатуулж байсан тусгай албаны автомашинаас түүнийг чөлөөлөн авсан байна. Дараа нь тэрбээр Украины Ерөнхийлөгч Петр Порошенкод итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулахыг шаардсан цуглаанд оролцжээ. “Саакашвили уг ажиллагааг Украины Ерөнхийлөгч асан Виктор Янукович болон бизнес эрхлэгч Сергей Курченко нарын өгсөн санхүүжилтээр зохион байгуулж, Украины төр засгийг түлхэн унагаах зорилготой байна” гэж Ерөнхий прокурор Ю.Луценко мэдэгдсэн байна.
Г.Цэнд-Аюуш
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)