Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

АНУ-ын сэтгүүлчдийг Төрийн Думын ордон руу нэвтрэхийг хориглов

Москва хотын Охотны Ряд гудамжинд байдаг Оросын парламентын доод танхим буюу Төрийн Думын ордон руу “гадаадын агент”-ын жагсаалтад багтсан АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, тухайлбал “Эрх чөлөө” болон “Америкийн дуу хоолой” радиостанцуудын сэтгүүлчдийг орохыг хориглосон тухай ТАСС агентлаг мэдээллээ. 
 
Энэхүү хоёр байгууллагыг ОХУ-ын Хуульзүйн яам мягмар гарагт буюу өчигдөр албан ёсоор “гадаадын агент”-уудын жагсаалтад оруулсан бол сэтгүүлчдийг нь Төрийн Думын ордонд орохыг хориглох шийдвэрийг Оросын хууль тогтоогчид  гаргажээ. Кремлиэс санхүүжилт авдаг “Russia Today” агентлагийн Америк дахь салбарыг “гадаадын агент” гэж бүртгүүлэхийг шаардсан агуулга бүхий албан бичгийг АНУ-ын Хуульзүйн яам өнгөрсөн сарын эхээр илгээсний хариуд ОХУ-ын парламент “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тухай хууль”-даа “Орост үйл ажиллагаа явуулж буй гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “гадаадын агент” гэсэн тодотголтойгоор Оросын холбогдох байгууллагад бүртгүүлэх шаардлагатай” гэсэн нэмэлт өөрчлөлтийг оруулсан.
Г.Цэнд-Аюуш
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)