Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

АНУ, Йерусалим хотыг Израйлын нийслэл хэмээн зөвшөөрсөн анхны улс боллоо

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Иерусалим хотыг Израйл улсын нийслэл гэдгийг хүлээн зөвшөөрөхөөр шийдвэрлэснээ зарлалаа. Энэ тухай Вашингтоны тэргүүн албан ёсны мэдэгдэл хийх юм. 
 
Цагаан ордны мэдээллэж байгаагаар Тель-Авив хот дахь АНУ-ын элчин сайдын яамыг Иерусалим хот руу одоогоор нүүлгэн шилжүүлэхгүй гэж мэдэгдсэн байна. АНУ-ын Конгрессын дээд танхим элчин сайдын яамаа Иерусалим хот руу 1999 оны 5-р сарын 31 ны дотор нүүлгэн шилжүүлэх 1995 оны хуулийг дагаж мөрдөхийг Вашингтоноос уриалсан тогтоолын төсөл баталсан юм. Трампаас өмнөх Ерөнхийлөгчид энэ хуулийг хэрэгжүүлэхийг хойш тавьж ирсэн бөгөөд Иерусалим хотын статусыг Израйльчууд, Палестинчууд яриа хэлэлцээгээрээ тодорхойлох ёстой гэсэн байр суурьтай байсан юм. Энэ асуудал олон улсад ялангуяа Арабын орны удирдагчид Ойрхи Дорнодын болон мусульман шашинтай улс орнууд дахь Америкийн дипломатууд цэргйин албан хаагчдад цохилт болно гэж үзэн эсэргүүцсэн байр суурьтай байгаа юм. Мөн Израйль Палестины тусгаар улсууд энх тайвнаар Иерусалим гэсэн нэг нийслэлтэйгээр зэрэгцэн оршин ёстой гэж Францын төрийн тэргүүн үзэж байна. Израйл улс Йерусалим хотыг өөрийнхөө нийслэл хэмээн үздэг бол Палестин улс зүүн Йерусалим хотыг ирээдүйд тус улсын нэг муж болно гэж үздэг байна. Уг хотын тухайд МЭӨ 4-р мянганы үед үүссэн бөгөөд дэлхийн хамгийн эртний хотуудын нэг юм. Мөн мусульман шашинтнуудын сүсэг бишрэлийн төв нь болдог. 1947 онд НҮБ нь Палестины мандатыг Еврей, Араб хоёр улсад хуваахыг баталсан байна. 1948 оны 5 сарын 14-нд Еврейн түр зуурын засгийн газар Израйлийг тусгаар тогтносныг мэдэгджээ. Дараа нь болсон Араб-Израйлийн дайнд Израйль ялалт байгуулснаар энэ улсын хил хязгаарыг НҮБ-н хуваах төлөвлөгөөнд зааснаас ч илүүгээр сунгажээ. Израйль улс анх байгуулагдсанаас хойш, ялангуяа зэргэлдээ орших Араб орнуудаас түүний хил хязгаар болон бүр оршин тогтнох эрх нь хүртэл зөрчилтэй тулгарч байна. Харин Израйль нь Египет Йордан орнуудтай энх тайвны гэрээ байгуулж Палестинчуудтай зохицолдох хэлэлцээр явуулж байна. 
Г.Цэнд-Аюуш
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)