Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Гишүүдийн 82.4 хувь нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны Улсын төсөвт хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэж байна. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 
 
Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Өнөөгийн төсөв өөгүй сайхан биш. Гэхдээ үүнээс илүү сайжруулах боломжгүй. Өвчтэй байгаа эдийн засгаа эмчлэхийн тулд ОУВС-тай хамтарсан. Хэн ч биднийг шахаагүй. Зөвхөн эрүүл биш эдийн засгаа эрүүлжүүлэхийн тулд бодлогоор авч хэрэгжүүлж байгаа ч хөтөлбөр юм” хэмээн саналаа хэллээ. Ингээд Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн зургаадугаар зүйлд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг гишүүдийн 82.4 хувь нь хүлээж авах боломжгүй гэж үзлээ.
Г.Цэнд-Аюуш
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)