Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Тернерийн нэрэмжит шагналыг анх удаа өнгөт арьст эмэгтэй уран бүтээлч хүртлээ

Хэдхэн цагийн өмнө Лондон хотын Тейт галерей орчин үеийн урлагийн хамгийн нэр хүндтэй Тернерийн шагнал гардуулах ёслолын ялагчийг зарлалаа. Энэ жил энэхүү шагналыг Танзани улсаас гаралтай, өдгөө 62 настай орчин үеийн уран бүтээлч Любаина Химид хүртсэн байна. 
 
Ингэснээр Любаина Химид  Тернерийн шагналыг хүртсэн анхны өнгөт арьстай уран бүтээлч ба хамгийн өндөр настай хүн болж байна. Учир нь 2017 оноос өмнө тус шагналд зөвхөн 50-иас доош насны хүмүүс нэр дэвших боломжтой байсан юм. Любаина Химид арьс өнгөний асуудлыг хөндсөн сэдэвтэй уран зураг, инсталляцуудаараа алдартай. Тернерийн шагнал гардуулах ёслолын шүүгчид түүний "Lubaina Himid: Invisible Strategies and Navigation Charts" болон бусад бие даасан үзэсгэлэнгүүдийг онцолж, орчин үеийн урлагт оруулсан хувь нэмрийнх нь төлөө шагнажээ. Любаина Химид төрөлх улсаасаа ээжийнхээ хамтаар Их Британид бүр бага насандаа шилжин ирсэн байдаг. Тэрээр Вимблдоны коллеж, Лондон дахь Хатан хааны нэрэмжит урлагийн коллежид тус, тус суралцаж төгссөн юм. Үүнээс хойш Химид арьс өнгөний асуудал, Африкийн соёлыг олон нийтэд дэлгэрүүлж иржээ. Мөн тэрээр 1980-аад онд Их Британи даяар дэлгэрч байсан "Black Art" гэх авангард урсгалыг идэвхтэй сурталчилж байсан юм. Түүнчлэн 2010 онд Химидийг урлагт оруулсан хувь нэмрийнх нь төлөө Их Британийн эзэнт гүрний одонгоор шагнаж байжээ. 
Г.Цэнд-Аюуш
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)