Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Лос Анжелес-2017 олон улсын автомашины үзэсгэлэн үргэлжилж байна

Олон улсын томоохон автомашин үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнээ танилцуулдаг Лос Анжелес-2017 авто үзэсгэлэн энэ сарын 1-нд эхэлсэн. Энэхүү авто үзэсгэлэнд “Ford", "Nissan” компаниудын энгийн автомашинаас эхлээд “Alfa Romeo”, “Cadillac”, “Land Rover” зэрэг брэндүүдийн тансаг зэрэглэлийн автомашинууд оролцож байна. 
 
Түүнчлэн ирээдүйн өнгө төрхийг илэрхийлсэн хөгжүүлэлтийн шатанд яваа автомашинууд ч мөн нэлээд хувийг эзэлж байгаа юм. Тухайлбал, энэ удаагийн шоунд 5 шинэ хүнд оврын ангиллын автомашиныг онцолж байна. Гэр бүлээрээ аялах дуртай хүмүүст зориулсан жижиг суув ангиллын автомашинуудын шинэ эрин үе ирж байгааг Линкольн Наутилус, Субару, Лексус RX350L зэрэг автомашинуудаас харж болохоор байна. Эдгээр авто хүлгүүдээс үзэгчиддээ онцлон, Италийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Ламборжин компани Юрус нэртэй жижиг ангиллийн жийп автомашиныг танилцуулъя. Уг хүлэг нь 650 морины хүчтэй, хос турбо Ви8 хөдөлгүүртэй, 190 км цаг хүртэл хурдлах чадвартай. Юрус ирэх 2019 онд зах зээлд нэвтрэх бөгөөд, ойролцоогоор 203 мянган америк долларын ханштай байх юм. “IHS Automotive”-ийн мэдээлснээр АНУ-ын Калифорни муж нь шинэ автомашин худалдан авалтаар улсдаа тэргүүлдэг бөгөөд энэ ч утгаараа Лос-Анжелесийн авто шоунд салбарынхан нь өндөр ач холбогдол өгдөг ажээ. “The LA Auto Show” нь 1907 оноос жил бүрийн 11-12 сард зохион байгуулагдаж ирсэн авто ертөнцийн шилдэг арга хэмжээнүүдийн нэг бөгөөд анх 99 машинтайгаар үйл ажиллагаагаа нээж байсан үзэсгэлэнд өдгөө дэлхийн маш олон орны авто машин үйлдвэрлэгч компаниуд оролцдог болжээ. Авто ертөнцийн хамгийн хөл хөдөлгөөнтэй энэхүү шоу арга хэмжээний онцлог нь тасалбар борлуулалтаас олсон ашгийнхаа тодорхой хувийг ашгийн бус буяны байгууллагуудад хандивладаг явдал юм.
Г.Цэнд-Аюуш

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)