Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Буудлагын Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Өнөөдөр буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Японд эхэлж байна. 12 дугаар сарын 11-нийг хүртэл үргэлжлэх тэмцээн зөвхөн хийн бууны дасгалаар явагдана. Мөн өсвөр, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангилад тамирчид өрсөлдөнө.
 
Ази тивийн 27 орны 407 тамирчин багийн болон хувийн медалийн төлөө өрсөлдөх бол өсвөрийн тамирчдын тухайд 2018 онд Аргентиний Буэнос-Айрес хотод болох залуучуудын олимпийн эрхийн төлөө цэц сорьж буйгаараа онцлог юм. Багийн ахлагчаар Б.Сугар, дасгалжуулагчаар Л.Ундралбат, Ж.Ганхуяг нар явсан бол хийн гар бууны төрөлд О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Ц.Анударь, Х.Уртнасан, Т.Энхтунгалаг, Ч.Анужин,  З.Анужин, П.Түмэнхүслэн, А.Буяндэлгэр, Г.Батхишиг, С.Тэмүүлэн гэсэн тамирчид өрсөлдөнө.
 
Харин хийн урт бууны төрөлд Ч.Нарантуяа, О.Янжинлхам, Г.Нандинзаяа, Т.Золжаргал, О.Есүгэн, Х.Энхмаа, Э.Энхмаа, Э.Энхсоёл, А.Дөлгөөн, А.Мягмарсүрэн, Д.Лхагвасүрэн, Ө.Төгөлдөр, Э.Эрдэнэбат, М.Бөхбат нар өрсөлдөхөөр болжээ.
Ц.Аюу
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)