Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

БНАСАУ-аас оргосон цэргийн гэдсэн дотроос 26 см урт шимэгч хорхойг гарган авчээ

БНАСАУ-ын цэрэг Өмнөд Солонгос руу зугтах оролдлого хийх үеэрээ шарх авч, эмнэлэгт хүргэгдсэн билээ. Түүнийг зугтах үед араас нь гал нээж, хүнд шархдуулсан юм.
 
Харин Өмнөд Солонгосын талаас түүнийг эмнэлэгт хүргэж, яаралтай мэс засал хийснээр амь насыг нь аварч чадсан. Үүний дараа эмч нар түүнээс шаардлагатай шинжилгээ авч, нэлээд хэдэн шимэгч хорхой илрүүлсэн төдийгүй В гепатиттай болохыг нь баталсан. Түүнд мэс засал хийсэн доктор Лии “Би анагаахын салбарт 20 жил ажиллаж байхдаа анх удаа ийм шимэгч харж байна. Түүний дотор 26 см урттай шимэгч байсан. Тэр азаар амьд үлдсэн” гэж мэдэгджээ.
 
Эмч нарын таамаглалаар бол эдгээр шимэгч нь халдвартай хоол хүнсээр дамжин түүний биед оржээ. Учир нь Хойд Солонгост газар тариаланг хүний өтгөнөөр борддог ажээ. Доктор Лии нэмж хэлэхэд хэрвээ эдгээр бүтээгдэхүүнийг тусгай бодисоор боловсруулахгүй бол шимэгчид хүний биед идсэн түүхий ногоогоор нь дамжиж ордог гэнэ.
Ц.Аюу
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)