Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Өнөөдөр болох үйл явдал

09:00 цагт 
Нээлттэй Нийгэм Форум Монголын Хуульчдын Холбооны Хуульчдын нийтэд тустай үйл ажиллагааны хороотой хамтран анхны Про боно хуульчдын чуулга уулзалтыг Корпорэйт Конвеншн зочид буудалд зохион байгуулна. 
 
МУ-ын Eрөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулах Монголын уламжлалт анагаах ухааны олон улсын анхдугаар их хурал Төрийн ордны хурлын танхимд болно. 
 
10:00 цагт
“Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг хэвлэл мэдээллийн оролцоо” сэдэвт олон талт хэлэлцүүлэг Блю-Скай зочид буудлын “Топаз” танхимд болно.
 
Газрын кадастрын мэдээллийн системийн түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа МХЕГ-ын хурлын танхимд болно.
 
11:00 цагт
Стандарт, хэмжил зүйн газрын дарга болон удирдах албан тушаалтнууд хууль зөрчиж байна гэсэн гомдол, мэдээлэл сошиал медиагаар гарсны дагуу Үндэсний мэдээллийн төвд тайлбар хийж, мэдээлэл өгнө.
 
Монголын гарааны бизнесүүдийн анхны нэгдсэн үзэсгэлэн худалдаа Pro one office 17,18 давхарт эхэлнэ.
 
12:00 цагт
Хүний эрхийг хамгаалагчдын өдрийг тэмдэглэн нээлттэй цуглаан Д.Сүхбаатарын талбайд  хийнэ.
 
13:00 цагт
"Шилэн нам" авлигын эсрэг түншлэлд нэгдэх үйл ажиллагаа Төрийн ордны Б танхимд болно. 
 
14:00 цагт
 
НИТХ-ын дарга болон хотын удирдлагууд ЗЦГ-ын үйл ажиллагаатай танилцана. 
 
16:00 цагт
 
"Өвөр Монголын иргэд Сүхбаатар дүүргийн 186 дугаар цэцэрлэгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусламж үзүүлнэ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)