Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Сайд Ө.Энхтүвшин Монголын эдийн засгийн эрмэлзлэлийг ШХАБ-ын Ерөнхий сайд нарт илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг төлөөлөн Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 1-нд ОХУ-ын Сочи хотноо хуралдсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын Зөвлөлийн 16 дугаар хуралдаанд амжилттай оролцоод ирлээ. Шадар сайд Ө.Энхтүвшин ШХАБ-ын Ерөнхий сайд нарын өргөтгөсөн хуралдаанд үг хэлэхдээ, гишүүн орнуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаарх манай улсын сонирхол, байр суурийг илэрхийлэв. Тухайлбал, ШХАБ-ын гишүүн орнуудын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, төслийн олон талт хамтын ажиллагаа, ялангуяа, дэд бүтэц, зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд ажиглагч орны хувьд идэвхтэй хамтран ажиллах эрмэлзэлтэй байгааг нотоллоо. Хуралдааныг ОХУ-ын Засгийн газрын дарга  Д.А.Медведев даргалсан бөгөөд Ө.Энхтүвшин түүнтэй ажил хэрэгч яриа өрнүүлжээ.
 
 
Шадар сайд Ө.Энхтүвшин  Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргын хувиар ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд М.С.Орешкин, Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской болон Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын Зөвлөлийн дарга Т.С.Саркисян нартай уулзсан байна. Талууд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, тарифын бус хориг саадыг арилгах чиглэлээр хамтран ажиллах, хамтран хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний явц, бэлтгэлийн талаар санал солилцож, ЗГХК-ын хуралдааны тов, хуралдаан болох газрыг тохиров.
 
Түүнчлэн Беларусь Улсын Ерөнхий сайд А.В.Кобяковтой уулзан худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, цаг үеийн асуудлаар ярилцжээ
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)