Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд даатгалын шинэ үйлчилгээ нэвтрүүлнэ

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах болон хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулах зорилгоор даатгалын шинэ системийг нэвтрүүлэхээр  болжээ.
 
Хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бий болгох ёстой хамгийн чухал зүйл бол “ хөрөнгө оруулалтын аюулгүй байдал болон хөрөнгө оруулалтын буцаан төлөлт “юм.”Work Line With us” ГХОХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хөрөнгө оруулах бэлтгэл ажлаа хийх явцдаа, аюулгүй хөрөнгө оруулалт болон аюулгүй буцаан төлөлтийн асуудлаар судалгаа хийж байна. Уг ажлийн хүрээнд “Монгол даатгал” ХХК-р дамжуулан Герман улсын “Hannover Re” даатгалын компанид доор дурдсан даатгалын нэр төрлүүдээр давхар даатгалд хамрагдан хөрөнгө оруулалтын бэлтгэл ажлаа хангахаар болсон юм.
 
1. Гүйцэтгэлийн баталгааны даатгал
 
2. Бизнес тасалдалын даатгал
 
3. Удирдах ажилтаны хариуцлагын даатгал
 
4. Барьцаа хөрөнгийн даатгал
 
“Work Line With us” ГХОХХК болон “Монголын барилгачидын нэгдсэн холбоо” мөн “Монгол даатгал”ХХК-иуд нь урт хугацааны туршид ярилцаж зөвшилцсөний үндсэн дээр “ Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл”-г хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтыг татахад томоохон үүрэг гүйцэтгэхээр ажиллаж байна.
 
Мөн Солонгос улсын ” Work Line With us” ГХОХХК нь өнгөрсөн онд хөрөнгө оруулалтын гэрээ нь хийгдсэн “Нарлаг Буянт Ухаа” төслийг бодит байдалд нийцүүлэн дахин төлөвлөж бодит хөрөнгө оруулалт хийх бэлтгэлээ хангаж байгаа аж. 
 
 
“Баганат Өргөө”ХХК-н бүтээн байгуулалт хийж буй төсөлд 560 орчим айлын орон сууцны барилга барих гэрээ байгуулжээ.
 
“Work Line With us” ГХОХХК нь нэмэлтээр хэрэгжүүлэх төслүүдийн талаар  судалж байгаа бөгөөд, Улаанбаатар хотын агаарын бохирдолыг бууруулахыг гол зорилгоо болгон ажиллах болсон байна.
 
 “Давхар даатгал”-н системийг илүү боловсронгүй болгон Монголын засгийн газраас хуульчилна хэмээн найдаж байна.
 
Өөр бусад хөгжингүй улс орнуудад хуульчилсан байдаг бүтээн байгуулалттай холбоотой даатгалын тогтолцоог харамсалтай нь Монгол улсад хараахан хэрэгжүүлээгүй байгаа юм .
 
Монгол улсын нийт хүн амын 40 гаруй хувь нь нийслэл Улаанбаатар хотод оршин суудаг бөгөөд Улаанбаатар хотын нийт хүн амын 62 хувь нь гэр хороололд амьдардаг ба үлдсэн 38 хувь нь орон сууцанд амьдардаг гэсэн тоо баримт байдаг. Түүнчлэн Улаанбаатар хотын агаарын бохирдолын 75 хувь нь гэр хорооллын утаанаас үүдэлтэй үлдсэн 25 хувь нь автомашины утаанаас үүдэлтэй
.
Мөн сүүлийн жилүүдэд амьсгалын эрхтэний өвчлөл огцом ихэсч байгаа нь агаарын бохирдолтой салшгүй холбоотой билээ.
Утаа, агаарын бохирдлоос болж хотын ард иргэдийн бухимдал ч өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна.
Тиймээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй юм.
 
Монгол улсын эдийн засаг хямралтай байгаа өнөөгийн нөхцөлд уг төслийг богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй юм. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд хөрөнгө оруулалтын аюулгүй байдлыг хангаж таатай нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)