Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Шаардлагын хариуг өгөхгүй бол 300 эмэгтэй нүцгэлж эсэргүүцлээ илэрхийлэхээ мэдэгдлээ

Монголын худалдаачдын холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд болон Улсын их хурлын дарга нарт шаардлага хүргүүллээ. Хэрвээ шаардлагын хариуг өгөхгүй бол 300 эмэгтэй нүцгэлж эсэргүүцэл илэрхийлнэ гэдгээ мэдэгдлээ. Төр засгийн түвшинд олон удаа шаардлага, асуудал дэвшүүлж байгаа боловч тэдний санаачлага, хэлсэн үг, үйлдэл "усанд хаясан чулуу мэт" алга болж байгаа учраас бид энэ удаа шаардлагынхаа хойноос дорвитой арга хэмжээ авч, жагсаж, цуглана гэдгээ  хэллээ. Ингээд тус холбооноос төрийн гурван өндөрлөгт хүргэж байгаа шаардлагыг бүрэн эхээр нь хүргэе.
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ДАРГА, БОДЛОГЫН ХОРООДОД
 
ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ:
 
2017 оны 12-р сарын 05
 
2017.11.28-ны өдөр төрийн ордонд зохион байгуулагдсан Монголын Худалдаачдын Холбооны Анхдугаар их хурлын шийдвэрийг үндэслэн Монголын худалдаачдын өмнө тулгамдсан асуудлуудыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байх тул зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг шаардаж байна. Үүнд:
 
1.Худалдаачдын талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримтыг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг шаардаж байна. Өөр хоорондоо өрсөлдөж гадаад улсаас их хэмжээний ижил төрлийн бараа, таваар импортолж оруулж ирэн худалдаалж байгаа үйл ажиллагааг зохион байгуулалтанд оруулж, худалдаачдыг хоршоо, нөхөрлөлийн зохион байгуулалтанд оруулах, тэднийг дэмжих аажим, аажмаар үйлдвэрлэгч болгох арга хэмжээнүүдийг шат дараалалтайгаар хэрэгжүүлж дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах
 
2.Худалдаачдын өмнө тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, тэднийг дэмжих ажлыг зохион байгуулахыг шаардаж байна. Тухайлбал "Худалдаачдыг дэмжих сан" байгуулж худалдаачдын эрсдэлтэй үйл ажиллагааг зөв оновчтой хувилбарт шилжүүлэхэд арга зүйн болон, эдийн засгийн дэмжлэг үзүүлэх төвийг байгуулах
 
3.Өөртөө ажлын байр бий болгон, хүнд хэцүү нөхцлийг үл харгалзан амьдрах эрхийнхээ төлөө тэмцэж байгаа худалдаачин иргэдээ хориглож, торгож, үйл ажиллагаанд нь саад учруулах замаар амжиргаанаас нь салгаж, өр зээлийн дарамтанд оруулж байгаа зүй зохисгүй аливаа шийдвэр, үйл ажиллагаагаа таслан зогсоохыг шаардаж байна.
 
4.Өр зээл, түрээсийн дарамтанд орж аргагүйн эрхэнд гудамж талбайд худалдаа наймаа эрхлэн амьдарч буй иргэдээ бүртгэлжүүлж, ажлын байр, эдийн засгийн баталгаагаар шат дараалалтайгаар хангах бодлогыг дэмжиж хамтран ажиллахыг шаардаж байна.
 
5.Ажлын байрны онцлог, эдийн засгийн хямралт нөхцөл байдлаас хамаарч банкнаас зээл авах боломжгүй болсон, өмнө нь авсан зээлээ төлөх чадваргүй болж дампуурсан, хэт өндөр хүүтэй зээл авч улмаар хууль хяналтын байгууллага, мөнгө хүүлэгчдийн дарамтанд орсон худалдаачдын эрх, эрх чөлөөг хамгаалах арга хэмжээг зохион байгуулахыг шаардаж байна.
 
6.Худалдаа наймаа эрхэлж байгаа хэт өндөр хүүтэй зээлийн уршгаар орон байр, амьдрах эх үүсвэрээ алдсан худалдаачдын хэрэг маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр тогтоолуудыг дахиж хянах, худалдаачдын гомдлыг барагдуулах ажлын хэсэг зохион байгуулах
 
7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очсон шийдвэрүүдийг биелүүлэх ажлыг Монгол улсын Үндсэн хуулинд нийцүүлэн хүнлэг энэрэнгүй байх зарчмаар хангахыг тус тус шаардаж байгааг хүлээн авч нэн яаралтай арга хэмжээ авна уу?
 
Шаардлага хүргүүлсэн
 
Амьдралынхаа төлөө 27 жил тасралтгүй тэмцсэн, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлсэн, төрөөс ямар ч дэмжлэг туслалцаа авалгүйгээр өөрсдийн хүчээр амьдрахын төлөө зүтгэсэн Монголын худалдаачид
Г.Цэнд-Аюуш
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)