Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Хятад руу аялангаа хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжтой боллоо

Хятад хэлний сургалтанд бүртгүүлснээр БНХАУ руу практик сургалтанд хамрагдан цагаан хэрэм зэрэг түүхийн дурсгалт газруудаар аялах юм. 
 
Практик сургалт нь БНХАУ-ын Танъжин хотод 2018 оны 1 дүгээр сарын 1-ээс 14-ны хооронд болно. Уг сургалт нь  гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм. Практик сургалт аялалд хамрагдсанаар сертфикаттай төгсөнө. 
 
 ХЯТАД ХЭЛ – ТЭНХИМИЙН СУРГАЛТ /бүртгэл тогтмол явагдаж байна/
 
1. Монгол дахь тэнхимийн 40 цагийн сургалт:
 
- Цагийн хуваарь: /дараах өдөр цагуудаас сонгон суралцах боломжтой/
 
Бямба: 9:00-12:00- 13:00-16:00  /7 хоногт 1 удаа 3 цагаар/
 
Лхагва, Баасан: 18:00-20:00-  /7 хоногт 2 удаа- 2 цагаар/-HSK-5
 
Мягмар, Пүрэв: 18:00-20:00- /7 хоногт 2 удаа- 2 цагаар/
 
- Төлбөр: 320,000₮
 
Энэхүү тэнхимийн сургалтанд хамрагдсанаар БНХАУ-ын Тянъжин хотод зохион байгуулагдах дараах практик сургалтанд хамрагдах эрхтэй болно. /Зөвхөн бүртгэлийн хураамжтай/. Сургалтын төлбөр, зочид буудал, цагаан хэрэмийн аялал ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ. 
 
2. ХЯТАД ХЭЛ – ПРАКТИК СУРГАЛТ/ АЯЛАЛ
 
Үүнд:
 
Тянъжин хот дахь сертификат олгох практик сургалт, аялал:
 
- Хятад хэлний ярианы хичээл
 
- Хятадын соёлын танилцуулга хичээл
 
- "Цагаан хэрэм"-ийн аялал
 
- Хотын аялал, үзвэр үйлчилгээ
 
- Зочид буудалд байрлах /5 одтой/ 
 
- Бусад гадаад улс орны оюутнуудтай танилцах
 
- Бүх сургалт, үйл ажиллагаа англи хэл дээр тулгуурлан явагдах тул англи хэлний мэдлэгээ сайжруулах давхар боломжтой
 
- Шаардлага: 16-35 насныхан хамрагдах боломжтой
 
- Хугацаа: 2018 оны 1 сарын 2-аас 12-ны хооронд 
 
- Бүртгэлийн сүүлийн хугацаа 12 сарын 15
 
БНХАУ-ЫН ТЯНЪЖИН ХОТОД 2018 ОНЫ 1 САРЫН 1-14-НЫ ХООРОНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ 3 ДАХЬ УДААГИЙН ХЯТАД ХЭЛ СОЁЛЫН СЕРТИФИКАТ ОЛГОХ ПРАКТИК СУРГАЛТ АЯЛЛЫН ТУХАЙ ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАР:
 
1. Манай MBG Боловсролын төв нь Гадаадын их дээд сургуульд оюутан зуучлал болон Хятад, Итали, Англи хэлний сургалт болон Боловсролын зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
 
2. MBG боловсролын төв нь БНХАУ-ын Тянъжины Политехникийн Их Сургуулийн албан төлөөлөгч байгууллагаар ажилладаг бөгөөд энэхүү үйл ажиллагааныхаа хүрээнд Монгол дахь Хятад хэлний сургалтанд хамрагдсан суралцагчидаа Орчинд нь Практик сургалтанд үнэ төлбөргүй хамруулдаг юм. 
 
3. Хятад хэл соёлын сургалт аялал нь жилд 2 удаа явагддаг бөгөөд 2017 оны өвөл 1 сарын 1-1 сарын 13-ны хооронд болон 2017 оны 6 сарын 25- аас 7 сарын 7-ны хооронд нийт 2 удаа 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр тус тус хамрагдаад ирсэн туршлагатай.
 
4. Аливаа хэлийг аль болох орчинтой нь ойр суралцвал илүү үр дүнтэй бөгөөд манай суралцагчид тэнхимийн сургалтанд суралцах явцдаа хэлээ сурах арга барилаа эзэмшихдээ удаан байдаг бол орчинд нь очоод Практик сургалтанд хамрагдаад ирэхээрээ ямар арга замаар яаж сурах, юу илүү хэрэг болдог талаар маш сайн мэдээд ирдэг учраас буцаж ирээд илүү сайн суралцдаг.
 
5. 14 хоногийн хугацаанд алхам тутамд хэл шаардагдах учир хоол захиалах, юм худалдаж авах, өрөөндөө ус захиалах, хичээлээ асуух, хүмүүстэй танилцах гэх мэтээр амьдрал дээр хэлний мэдлэгээ бодитоор хэрэгжүүлж, алдаа оноогоо мэдэж авдаг.
 
6. Зөвхөн Монголоос гадна Солонгос, Индонез, Казакстан, Тунис зэрэг олон орны оюутан залуучууд ирдэг учир зөвхөн Хятад хэлээс гадна Орос, Солонгос Англи хэлээ мөн сайжруулах, олон найз гадаад нөхөдтэй болох давуу талтай
 
7. Хятад улсад цаашид суралцахаар сонирхож буй болон суралцах гэж буй хүмүүст маш их хэрэгтэй. Учир нь 14 хоногийн хугацаанд та яг л гадаад оюутаны амьдралаар амьдрах учир Хятад улсад суралцаж амьдрахад ямар байдаг, орчин, хоол, сургууль, хүмүүс нь ямар байдаг талаар та нүдээр үзэн туршлага судлах юм.
 
8. Мөн бүх хичээл сургалт аялал Англи хэл дээр түшиглэн явагдах тул Англи хэлний мөн дадлага болно. Таны Хятад хэлний түвшинг тогтоон түвшин тус бүрээр нь нэг анги болгон хуваарилна.
 
9. Хэл сурахад тухайн улсын соёл, түүх ч мөн чухал учир уяа зангилаа, ширээний теннис, цаасан хайчилбар, дуу, хоол зэрэг соёлын хичээлүүд ордог бөгөөд хамгийн сонирхууштай нь бид яг өөрсдөө гараараа тэр бүхнийг хийдэг. аан тийн бас алдарт Күнфү-г бас бидэнд заана.
 
10. Бас нэг гоё зүйл нь дэлхийн долоон гайхамшгийн нэг Цагаан Хэрэм, болон далайн аялал багтсан байдаг. мөн хотын аялал хийж музей ч үзнэ.
 
11. Тянъжин хот нь Хятаддаа хөгжлөөрөө тэргүүлэгч хотуудын нэг бөгөөд дэлхий томоохон худалдааны далайн боомт бий. Тиймээс дэлхийд дэд бүтэц, худалдаа хөгжлөөрөө тэргүүлж буй улсын хамгийн том 3 хотын нэг жишиг хоттой танилцах боломжтой.
 
12. За ийм л учиртай сургалт аялал байгаа юм. Бүртгэлийн хугацаа 12 сарын 15 хүртэл явагдах бөгөөд зөвхөн 15 хүн элсүүлж авах тул хүн бүрдсэн тохиолдолд бүртгэл дуусах тул та яараарай. Дэлгэрэнгүй мэдээллийг чатаар болон утсаар аваарай. Мөн хөтөлбөр бэлэн болсон бөгөөд чатаар аваад та бүхэн танилцаарай. 
 
 
Хаяг: Багшийн дээд, Сонорын ард, БАЙГАЛЬ төв 406 тоот
Утас: 80098089, 
 
Э-майл: mongolianbusinessguide@gmail.com
 
Web:http://www.mbgedu.com/
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)