Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Монголын оюун ухааны академийнхан гиннессийн номонд бичигдэх амжилт үзүүллээ

Энэ сарын 5-наас 9-ний хооронд БНХАУ-ын Шэнжэн хотод зохиогдсон 100.000$-ын шагналын сантай тэмцээнд нийт 320 тамирчид 10 төрлөөр өрсөлдлөө.
Тус тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 4 эмэгтэй тамирчид болох Дэлхийн чансааны #2, ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр, Дэлхийн чансааны #6, ОУ-ын Их Мастер Н.Энхшүр, Дэлхийн чансааны #7, ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам, Дэлхийн чансааны #22, ОУ-ын Их Мастер З.Цэцэгзул нар насанд хүрэгчид болон өсвөр насны ангилалд тус тус амжилттай өрсөлдөж дэлхийн 5 дээд амжилтыг шинэчилснээс насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын дэлхийн 2 дээд амжилт Гиннесийн номонд бичигдэхээр боллоо.
 
Мөн 3 өдрийн дараах дүнгээр манай 4 тамирчин нас насны ангилалдаа эхний байруудад шалгаран нийт 9 цомын тавыг нь хүртлээ. Мөн ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр 8035 оноогоор бүх тамирчдыг ардаа орхин тэргүүллээ.
 
Америк, Швед, Хятад, Турк, Филиппин, Энэтхэг, Тайван, Малайз, Англи, Сингапур, Солонгос, Индонези гэх мэт олон арван улсад оюуны спортын 46 дахь тэмцээндээ амжилттай оролцож олон улсаас нийт 760 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоожээ.
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)