Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Аса аварга дахин барилдана

2010 онд зодог тайлсан их аварга Асашёорюү Японы интернет телевизийн шинэ жилийн баярын нэвтрүүлэгт оролцохоор болжээ. “АВЕМА” телевиз шинэ жилийн баярын өдөр буюу энэ сарын 31-нд “Асашёорюүг унагаагаад 10 сая иен” нэвтрүүлгээ үзэгчдэд хүргэх аж. Уг нэвтрүүлгийн хөтөлбөр хараахан олон нийтэд ил болоогүй ч Японы өнцөг булан бүрээс ирсэн хүчтэнүүд Асашёорюүтэй барилдаж, дэвжээнээс түлхэн гаргах эсвэл унагаах ёстой аж. Тус телевиз өнгөрсөн тавдугаар сард “Мэргэжлийн боксчин Камэдаг ялбал 10 сая иен" анхны нэвтрүүлгээ хийж цацсан нь олон үзэгчдэд хүрч, шуугиан тарьсан юм. Японы хамгийн олон телевизийн нэвтрүүлэгт уригдсан Аса аварга улсын арслан Д.Азжаргал зэрэг үндэсний бөхчүүдтэй барилдах бэлтгэлээ хийж эхэлжээ.

Ц.Аюу

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)