Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Машинд мөргүүлсэн охины биеийн байдал хэвийн байгаа гэв

Явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан бага насны охиныг мөргөж гэмтээсэн ослын бичлэг хоёр хоногийн өмнөөс сошиалд цацагдасан юм.

Осол өнгөрсөн арваннэгдүгээр сарын 27-ны өдөр гарчээ. Машинд мөргүүлсэн охин 10 настай, машины жолооч 71 настай аж.

Осол Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт буюу авто вокзалын хойд замд гарсан байна. “Toyota Spacio” маркийн машины жолооч гэрлэн дохио зөрчин, уулзвараар нэвтэрсэн бөгөөд тэрбээр Замын цагдаагийн албанд болсон явдлын талаар мэдүүлэг өгөхдөө ийн ярьжээ.

-“Би дөрөвдүгээр ангийн сурагч охиноо сургуулиас нь аваад, Таван шар руу харихаар явж байсан юм. Осол гаргах үедээ уулзварын гэрлэн дохиог хараагүй. Нүдний хараа муу. Тийм болохоороор уг нь машин бараг барьдаггүй. Автобусаар явдаг. Ганц удаа машин жолоодож явсан тэр өдөр улаан гэрлээр гарч, гарцаар гарч явсан охиныг харалгүй осол боллоо. Тоормос гишгэсэн ч чигээрээ очоод охиныг гэмтээсэн. Машинаасаа бууж, охин дээр очих гээд хамгаалалтын бүстэйгээ зууралдах хооронд зам гарч явсан хүмүүс ирж туслан, эмнэлэг, цагдаа дуудсан. Баянгол дүүргийн замын цагдаа нар ирж, хэргийн газрын үзлэг хийсэн. Харин охиныг Гэмтэл, согог судлалын үндэсний төв рүү хүргэсэн.  Маргааш нь цагдаа дээр ир гэсэн, би очсон. Буруугаа хүлээгээд, охины аав, ээжээс уучлалт гуйсан. Охины аав, ээж “Настай таныг яах вэ дээ, хүүхэд гайгүй болохоор гомдолгүй” гэсэн тодорхойлолт бичиж өгсөн юм билээ. Бүх зүйл миний буруу” гэжэээ.

Сошиалд бичлэг цацагдсаны дараа олон хүмүүс охины биеийн байдал санаа зовж, осол гаргасан жолоочид бухимдлаа илэрхийлж байсан юм. Харин  охины бие хэвийн байгаа аж.

 

Ц.Аюу

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Зочин [103.26.193.224] 2017/12/14
Хожуу л урхаг нь мэдэгдэх байхдаа
Зочин [202.179.26.186] 2017/12/13
Одоохондоо л хэвийн бгаа биз дараа нь яах ч юм билээ Оорийнхоо амрыг бодож биш бусдыг бодож нийтийн тээврээр тэр хуухдээ зоох ёстой бсан Хун алчихаад ийм тайлбар хийх уу бас хэнэггуй нь дэндчихсэн хумуус бх юмаа арай л бишээ