Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Клипэн дээрээ банана идэж гарснаас болж 2 жил хоригдох ял авчээ

Дуучин бүсгүйг видео клипээрээ дамжуулан садар самуун сурталчилсан хэмээн Египетийн шүүхээс хоёр жил шоронд хорих ял оноожээ.

Нэрд гарч амжаагүй дуучин  шинэ клипэндээ дотуур хувцастай дуулж бүжиглэн, гадил идэж буйг харуулдаг байна.  Түүнийг гадилыг зүгээр ч нэг идээгүй, бусдыг садар самуунд уруу татаж, эрээ цээргүй авирласан гэж буруутгажээ. Исламын шашны уламжлалыг хатуу мөрддөг Египетэд дуучны шинэ клип цахим сүлжээнд тавигдсан цагаасаа олны дургүйцэл, бухимдлыг төрүүлж, хэл ам дагуулсан байна.

Египетийн шүүхээс дуучинд хоёр жил шоронд хорих ял оноосноос гадна 10,000 фунтаар торгосон аж.  Шүүх видео клип хийсэн найруулагчийг ч мөн торгож, хоёр жил шоронд хорих ял оноосон боловч ялыг түдгэлзүүлсэн байна.  

Египетэд есдүгээр сард болсон нэгэн концертын үеэр солонгын өнгөтэй далбаа мандуулснаас болж арав гаруй хүнийг баривчилсан юм. Тэднийг мөн садар самуун сурталчилсан, ёс зүйг зөрчсөн, олон нийтийн тав тухыг алдагдуулсан гэж буруутгаж байсан юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)