Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Таван настай охиноо хүчирхийлсэн хойд эцэгт 18 жилийн хорих ял өглөө

Таван настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн жигшүүрт хэрэг өнгөрсөн арваннэгдүгээр сард гарсан билээ. Энэ сарын 13-ны өдөр буюу өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ванданваанчигт холбогдох эрүүгийн хэргийг шүүн хэлэлцэн, гэм буруутайд тооцож, түүнд 18 жилийн  хорих ял оноосон байна.
 
Шүүх хуралдаанд шүүгч С.Пүрэвсүрэн, Т.Шинэбаяр, Э.Чингис нар, улсын яллагч Н.Гэрэлмаа, шүүгдэгч, түүний өмгөөлөгч Д.Дашдорж, хохирогчийн талынхан өмгөөлөгчийн хамт оролцжээ.
 
Өнгөрсөн аравдугаар сарын 14-нд таван настай Д.Х охиныг хүчирхийлсэн хэргийн талаарх мэдээ цахим сүлжээгээр цацагдсанаар холбогдох хууль, хяналтын байгууллагынхны анхааралд орж, улмаар шалгаж эхэлсэн билээ.
 
Эхэндээ нагац эгч нь охиныг хүчиндүүлсэн гэж мэдээгүй бөгөөд яагаад явж чадахгүй байгаа талаар хойд эцгээс нь асуухад “Гулсуураас унаад ийм болсон. Эмчид үзүүлэх гэж байгаа” хэмээн хариулсан байдаг.
Маргааш өглөө нь охиныг гэр лүүгээ дагуулж явах замдаа бие засуулж, гуяыг нь дагаад цус урссан байсныг анзаарчээ. Энэ тухай нөхөртөө хэлж, нөхөр нь охиныг шүүх эмнэлэг дээр авч очин дүгнэлт гаргуулахаар хандсан байдаг.
 
Хүчирхийлэлд өртсөн охины тухай энэ мэдээллийг анх цахим сүлжээгээр түгээсэн залуу “Охиныг шүүх эмнэлэгт ирэхэд хураамжийн 10000 төгрөг төлөхгүй бол үзлэг хийх боломжгүй гээд буцаасан” хэмээн мэдээлж, улмаар 10000 төгрөгийг нь төлж байж охинд үзлэг хийлгэсэн байдаг.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)