Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Амьдралын хэв маяг эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлдэг

Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хавдар судлалын үндсэний төв хамтран “Хүний хөгжил ба амьдралын хэв маяг” үндэсний зөвлөгөөн зохион байгуулж байна. Тус зөвлөгөөнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордица, НҮБ-ын халдварт бус өвчний асуудал хариуцсан төрөлжсөн багийн нарийн бичгийн дарга Ник Банатвала болон Монгол Улсад суугаа Элчин сайдууд, олон улсын байгууллагуу, салбарын яамд, агентлагууд, орон нутгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтнүүд, Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга нар, төрийн бус байгууллагын 150 гаруй төлөөлөгчид оролцож байна. Энэхүү уулзалтын зорилго нь хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа өвчлөл нь хүний амьдралын хэв маяг, зан үйлийн төлөвшилтэй холбоотой байдаг учир урьдчилан сэргийлэх боломжтойг олон нийтэд анхааруулах юм. Хүн болгон үүнийг анхаарч урьдчилан сэргийлж чадвал халдварт бус өвчин тодорхой хувиар буурах боломжтой гэж үзжээ.
 
 
НҮБ-ын судалгаагаар Монгол Улс иргэдийнхээ халдварт бус өвчний эмчилгээнд жилд 57.2 тэрбум төгрөг зарцуулдаг гэсэн дүн гарчээ. Ийнхүү багагүй мөнгө зарцуулдаг хэдий ч халдварт бус өвчнөөр бас барагчдын тоо буурахгүй байгаа нь анхаарал татаж байгаа. Халдварт бус өвчнийг буруулахад төрийн зүгээс бодлого тодорхойлох, төсөв мөнгийг нь нэмэгдүүлэх гэхээсээ илүү хувь хүн өөрийн эрүүл мэнддээ анхаарах нь хамгийн чухал гэдгийг дээрх арга хэмжээнд оролцож буй албаны хүмүүс онцолж байлаа. Иргэдийн амьдралын хэв маяг нь халдварт бус өвчний гол шалтгаан болдог байна. Тухайлбал, эрүүл бус хоололт, хөдөлгөөний хомсдол, үзлэг шинжилгээнд тогтмол хамрагддагүй байдал зэрэг нь халдварт бус өвчнийг нэмэгдүүлдэг байна. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)