Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

АНУ БНАСАУ-тай урьдчилсан нөхцөл байдлын шаардлага тавилгүйгээр яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна

Америкийн нэгдсэн улс ямар нэг урьдчилсан нөхцөл шаардлага тавилгүйгээр Умард Солонгостой яриа хэлэлцээ хийхэд бэлэн хэмээн тус улсын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон мэдэгдлээ. 
 
 
Тэрээр "Юуны түрүүнд хэлэлцээний ширээний ард суух хэрэгтэй байна. Тэгж байж дараачийн алхмыг, өөрөөр хэлбэл урагш хамтдаа алхах замын зургаа гаргах хэрэгтэй" гэдгийг онцолсон юм. Өмнө нь АНУ ямар ч нөхцөл шаардлага тавилгүйгээр хэлэлцээнд нэгдэх уриалга гаргаж байгаагүй. Мөн сүүлийн үед Умард Солонгост шахалт дарамт үзүүлсэн арга хэмжээнүүдийг авч, тус улсыг олон улсын тавцанд ганцаардуулахыг уриалж ирсэн зэрэгтэй харьцуулахад Рекс Тиллерсоны энэ мэдэгдэл нь "АНУ харьцангуй буулт хийж байна уу" гэж дүгнэхэд хүргэж байгаагаараа онцлог юм. АНУ-ын хувьд өмнө нь "Умард Солонгос үнэхээр цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөсөө татгалзахаа баталбал хэлэлцээ хийхэд бэлэн" гэж мэдэгддэг байсан. Харин энэ удаад шууд хэлэлцээний ширээнд хамтдаа суухыг уриад байна. Харин энэ хооронд Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун улс орноо хамгийн хүчирхэг цөмийн гүрэн болгох зорилт тавиад байгаагаа мэдэгдлээ. Мөн, тус улс шинэ төрлийн зэвсэг үйлдвэрлэх чиглэлээр амжилтанд хүрээд байгаа гэж мэдэгдсэнийг цахилгаан мэдээнийх нь агентлаг дамжуулж байна.
Г.Цэнд-Аюуш
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)