Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Бангладеш цагаачид АНУ-аас хөөгдөж магадгүй хэмээн болгоомжилж байна

АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт гарсан террорист халдлага өчигдөр олон улсын хэвлэлийнхний гол мэдээлэл болж байсан. Тэгвэл Манхэттен дүүрэгт дэлбэрэлт үйлдсэн хэргээр сэжиглэгдэж байгаа Акайед Улла гэгчид террорист аюул учруулсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн ял оноожээ. Бангладешийн цагдаагийн газраас 27 настай Улла нь өмнө нь гэмт хэрэг, хэрэг зөрчилд холбогдож байгаагүйг мэдээлсэн байна. Улла хамгийн сүүлд өнгөрсөн 9 дүгээр сард нутагтаа очоод ирсэн болохыг паспортынх нь дугаараар хөөж тодруулсан байна. Тэрээр "Исламын улс" террорист бүлэглэлийн өмнөөс энэ хэргийг үйлдсэн гэж мэдэгдсэн хэдий ч тус хэт даврагч бүлэглэлийнхэнтэй холбоотой байсан эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Мөн шинэ ирж байгаа мэдээллээр Улла энэхүү халдлагыг йлдэхээсээ өмнө өөрийн фэйсбүүктээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад хандаж мэдэгдэл хийсэн байжээ. Энэ хооронд Нью-Йоркийн Бруклинд олноороо амьдардаг Бангладешийн цагаач иргэд энэ халдлагатай холбоотойгоор Америкийн засгийн газраас тэднийг нутаг буцаах шийдвэр гаргаж магадгүй хэмээн ихэд болгоомжилж байгаагаа илэрхийлсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч энэ халдлагыг үйлдсэн этгээд нь цагаач иргэн байсантай холбоотойгоор цагаачдыг хүлээн авдаг системд өөрчлөлт хийх цаг болсныг дахин баталлаа гэж мэдэгдсэн. Тодруулбал, түр оршин суух эрх олгох цагаачдын тоог хатуу квотлон тогтоохыг санал болгож байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)