Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

"Мотобот" робот мотоциклчин 228 цаг хүртэл хурдлах чадвартай

Японы Ямаха компанийн инженерүүдийн бүтээл болох “Мотобот” нэртэй робот-мотоциклчин зохион бүтээж, Токиогийн авто үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд танилцуулж байсан. Энэ робот Ямахагийн спорт загварын 1000CC хөдөлгүүртэй мотоцикл дээр суурилагдсан бөгөөд 228 км цаг хүртэл хурдлах чадвартай нь тогтоогджээ.
Мотобот нэртэй робот мотоциклчин төхөөрөмжийг бүтээх төслийг Ямахагийн инженерүүд амжилттай эхлүүлж, туршилтаа олон нийтэд үзүүлээд байгаа. Энэ төсөл хөтөлбөрийг анх 2 жилийн өмнөөс эхлүүлсэн юм. Төслийн зорилго бол хиймэл оюун ухаантай, хүн дүрс робот бүтээж хүний оролцоотой удирдлагагүйгээр мотоцикл унуулах явдал. Зүгээр ч унуулаад өнгөрөөхгүй дэлхийн хамгийн шилдэг уралдаанч тамирчинтай өрсөлдүүлж үзсэн байна. АНУ-ын Калифорнид байрлах “Тандер хийлс” хурдны зам дээр нэрт мотоциклчин Валентино Росситэй уралдуулж, хүчин чадлыг сорьсон байна. Энэ өрсөлдөөнд нэрт мотоциклчин нэгийг харьцах нь 25 мянганы 740 гэсэн амжилтыг үзүүлсэн бол харин мотобот робот нэгийг харьцах нь 57 мянганы 504 гэсэн үзүүлэлтийг үзүүлсэн нь чамлахааргүй амжилтыг гаргасан юм. Хурдны зам дээр асар хүчтэй хөдөлгүүртэй мотоциклыг унаж, огцом эргэлттэй замуудыг аюулгүй хурдан туулж давхих нь догь хирнээ нөгөө талаараа маш их эрсдэлийг дагуулж байдаг. Хүн бол маш нарийн мэдрэмжтэй,  эргэлт, тойрог дээр хурдаа хасаж нэмэхдээ тухайн үеийн нөхцөл байдал асар хурдтай дүгнэлт хийж, шийдвэрээ гаргадаг давуу талтаа. Харин роботын хувьд гэвэл эдгээрийг хэдэн зуун удаагийн туршилтаар дадал суулгаж,  программчилж өгсөн тул мөн л адил даалгаврыг төгс гүйцэтгэсэн. Гэхдээ хүний чадвараас илүү гарах хараахан болоогүй байна гэдгийг туршилтаас харсан.

Г.Цэнд-Аюуш

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)