Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Өнөөдөр болох үйл явдлууд

08.30 цагт МУИС-ийн V байранд “Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний бага хурал болно.

09.00 цагт Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд "Мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдлын мэргэжлийн зөвлөл"-ийн хурал болно.

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд Глобаль сангаас Монгол Улсад хэрэгжүүлж буй ДОХ, Сүрьеэтэй тэмцэх төслүүдийн үр дүнг хэлэлцэх, 2018-2020 онд хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулах уулзалт болно.

09.00 цагт “Монгол Улсын экспортын боломж, далайд гарах гарцууд” зөвлөлдөх уулзалт НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газарт болно.

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд ӨМӨЗО-ны Солонго сэтгүүлээс “Солонгын уулзалт” арга хэмжээ зохион байгуулна.

09.00 цагт “Бишрэлт” зочид буудалд “Дэлхийн Бизнес Инкубаторын Өдөр” болон Монголд Бизнес Инкубатор үүсч хөгжсөний 10 жилийн ойн арга хэмжээ болно.

09.00 цагт "Пума империал" зочид буудалд "Хөдөлмөрийн гадаад шилжилт хөдөлгөөний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хийх шинэчлэл" зөвлөлдөх уулзалт болно.

09.30 цагт Хөрөнгийн биржийн байранд "Хөрөнгө оруулагч үндэстэн", "Жинст Увс" компанийн нэгдсэн хувьцааны арилжааны нээлт болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ЭМЯ, Энэтхэгийн Элчин сайдын яам хамтран “Уламжлалт ангаах ухаан” уулзалт зохион байгуулна.

10.00 цагт Эрүүл мэндийн хөгжлийн төвд “2003-2014 оны эрүүл мэндийн үндэсний тооцоолол”-ын үр дүнг танилцуулна.

10.00 цагт МҮХАҮТ-д “Инноваци Автотээвэрт” өдөрлөг болно.

10.00 цагт Төрийн ордонд БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшиж буй Б.Хурцтай холбоотой өргөдөл гаргасан иргэдийн мэдээллийг сонсох нээлттэй хэлэлцүүлэг болно.

10.00 цагт Багшийн хөгжлийн ордонд нийгмээс гадуурхагдсан хүүхдүүдийг циркийн урлагаар дамжуулан хөгжүүлэх "Нийгэмшүүлэх цирк"-ийн тайлангийн хурал болно.

10.00 цагт НМХГ-т шинэ жилийн баярыг угтан зохион байгуулсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Хүний эрх, шударга ёс төв болон Хэлмэгдэгсдийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт ШЕЗ-ийн байранд “Монгол Улсын анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга нарын цугларалт” болно.

11.00 цагт МҮХАҮТ-д "Энтрепренер" шагнал гардуулах ёслол болно.

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төвд”-д “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” ТББ-аас "Амьтанд ээлтэй шилдэгүүд-2017" арга хэмжээ болно.

12.00 цагт Хүүхдийн төв номын санд “Шилдэг уншигч 2017” арга хэмжээ болно.

14.00 цагт ШУТИС-ийн Номын санд "Гидрогеологичдын гуравдугаар чуулган" болно.

16.00 цагт МУЗН-ийн Сургалтын танхимд “Шилдэг хүмүүнлэг үйлстэн” шалгаруулах ёслол болно.

17.00 цагт Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” үзэсгэлэнгийн танхимд зураач Д.Ганболдын “Ертөнц” бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)