Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Улаанбаатарт 17-19 хэмт хүйтэн байна

 Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар хүйтэн жавартай байна.

2017 оны 12 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, Баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Идэр, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр 21-26 хэм, Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,  Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 16-21 хэм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 17-19 хэм хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)