Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэнэ

 Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох асуудлыг  өнөөдөр хэлэлцэнэ. Б.Хурцын томилгоотой холбогдуулан Ж.Батзандан нарын нэр бүхий 20 гишүүд нээлттэй сонсгол явуулах саналыг УИХ-д хүргүүлсэн.

Харин УИХ-ын дарга М.Энхболд Элчин сайдыг томилох чөлөөлөх асуудлыг УИХ-аар ороод сар орчим хугацаа болж байгаа тул өнөөдөр шийдвэрлэхээ мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан Б.Хурцтай холбоотой өргөдөл гаргасан иргэдийн төлөөллийг сонсох нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордны А танхимд 10.00 цагаас эхэллээ.

Г.Цэнд-Аюуш

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)