Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Шилдэг гэрэл зургаар "Өгөө аваа" зураг шалгарчээ

Монголын гэрэл зурагчдын холбооноос энэ сарын 12-нд оны шилдэг гэрэл зургуудаа шалгарууллаа. "МОНГОЛЫН ГЭРЭЛ ЗУРАГ-2017" уралдаанд аймаг, нийслэлийн гэрэл зурагчдын 450 орчим бүтээл өрсөлдсөнөөс шилдэг 100 бүтээлээс үзэсгэлэн гаргасан байна.

Тэдгээрээс оны Фото сэтгүүл зүй, баримтат гэрэл зураг төрөлд Спортын гэрэл зурагчин  Ч.Ганбатын "Өгөө аваа" хэмээх бүтээл шалгарчээ. Энэ бол Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхээ тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгад шилжүүлэн өгч байх үеийн торгон агшин юм.

Ц.Аюу

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)