Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

АНУ-ын сенатын танхимын хоосон суудалд Ардчилсан намын гишүүн суухаар болжээ

 АНУ-ын Сенатын танхимын хоосон суудлыг дүүргэхээр Алабама муж улсад хийсэн тусгай сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч ялжээ.

 

 Энэ долоо хоногийн мягмар гарагт явуулсан сонгуулийн саналын хуудсуудыг тоолж дуусчээ. Сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигч Дуг Жонс 49.9 хувийн саналаар ялсан бол Бүгд найрамдах намын нэр дэвшигч Рой Мур 48.4 хувийн саналаар хоёрдугаарт оржээ. Рой Мур ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй. Гэхдээ түүний өрсөлдөгч Дуг Жонс-т өнгөрсөн оны ерөнхийлөгчийн сонгуульд БНН-аас нэр дэвшин ялж байсан Дональд Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан баяр хүргээд “Ялалт бол ялалт” гэж бичсэн байна. Алабамад сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд явуулсан сонгуульд БНН-ынхан ялж байсан юм. Өөрөөр хэлбэл, Д.Жонс нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Алабама муж улсаас Сенатын танхимд сууж буй АН-ын анхны гишүүн болж байна. 40 орчим жилийн өмнө нэгэн охинд бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлж байсан гэх мэдээдэл гарсан нь Р.Мурыг ялагдахад хүргэсэн гэж эх сурвалжууд үзэж байна.

Г.Цэнд-Аюуш

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)