Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Б.Хурцыг эрэн сурвалжлах хүсэлт гаргана гэв

Б.Хурцыг Элчин сайдаар томилох эсэх асуудалтай холбогдуулан иргэдийн төлөөлөл оролцсон нээлттэй хэлэлцүүлэг төрийн ордонд болж байна. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд уг нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой арав гаруй өргөдөл, гомдол УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ирсэн байна.

ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой гомдолд өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гомдол ч байгаа аж. Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Hero Entertainment-ийн Б.Баатар нарын хоорондоо ярьсан утасны бичлэгийг ТЕГ-ынхан хийж, олон нийтэд түгээсэн гэж үзжээ. 

Тэдний гомдлыг тус байнгын хороо хэлэлцүүлэх боломжгүй гэж үзсэн ч Ж.Батзандан, Л.Болд нарын санаачилгаар нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хуралдааны үеэр Б.Хурцын эсрэг түүнтэй хамт ажиллаж байсан ТЕГ-ын дарга асан Д.Цогтбаатар өргөдөл, гомол гаргасан байна. Тэрээр өөрийн өмгөөлөгч Б.Баянбилэгийг яьуулсан байна. Түүний өмгөөлөгчийн ярьж буйгаар Б.Хурц үйлчлүүлэгчийг нь гүтгэж нэр төрд нь халдсан төдийгүй онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн гэх мэдээллийг өгсөн юм. Мөн Б.Хурцыг Хан-Уул дүүргийн шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргахаа мэдэгдлээ. Учир нь Д.Цогтбаатарын өмгөөлөгч Б.Хурцын эсрэг шүүхэд гомдол гаргасан ч шүүхээс Б.Хурцын хаяг тодорхойгүй байна гэх шалтгаанаар хэргийг нь буцаадаг аж. Тиймээс түүнийг эрэн сурвалжлах хүсэлт гаргахаас өөр аргагүй гэлээ.

Ц.Аюу

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)