Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Сидней хотын Powerhouse музейд гэрлийн шоу үзүүлбэр нээлтээ хийжээ

Австралийн Сидней хот, жил бүр гэрлэн чимэглэл, гэрлэн шоу болон хөгжмийн наадам зохион байгуулдгаараа алдартай. Австралийн Сидней хотноо, дэвшилтэт технологид суурилсан ер бусийн гэрлийн шоу үзүүлбэр, POWERHOUSE” музейд нээлтээ хийжээ.

Энэ шоуг үзэж сонирхохоор ирсэн хүүхэд багачуудад, японы уран бүтээлчдийн багийн хамт олон, өөрсдийн бэлтгэсэн урлагийн хамтарсан тоглолтыг ч мөн үзүүлэх юм байна. Эдгээр гэрлийн үзүүлбэр нь, хүүхэд залууст хамгийн сонирхолтой, өвөрмөц шинэлэг байхаас гадна, бие махбод, оюун ухааныг хөгжүүлэхэд ч тустай гэдгийг энэ үзэсгэлэнг зохион байгуулагчид хэлж байна. Бага насны хүүхдүүдэд бол, яг л нэг өөр ертөнцөд ороод ирчихсэн мэт сэтгэгдэл төрүүлэхүй, төрөл бүр хэлбэр дүрстэй гэрлэн бөмбөлгүүдийг мөн музейд байрлуулсан байна. Тийм ч учраас, хүүхдүүд, энэ сонирхолтой ертөнцөд ирж, цагийг зугаатай өнгөрүүлэх, хүүхдүүдийг бага ч гэсэн ухаалаг утас, зурагт, ком гэх мэт элдэв төхөөрөмжөөс хол байлгах бас нэг өвөрмө ертөнц болж чадсаныг хүүхдүүдийн эцэг эх хэлж байна. Музейн бас нэг хэсэгт, гэрлийн шоу үзүүлбэрийн нэг хэсэг болсон, зургийн өрөө мөн байрладаг байна. Энд хүүхдүүд хүссэн хүүхэлдэйн баатар, дуртай дүрсээ хормын дотор хэвлэн, түүнийгээ өөрийн хүссэнээр будаж болно. Энэ үзэсгэлэн, ирэх 2018 оны 4-рсар хүртэл үргэлжилнэ.

Г.Цэнд-Аюуш

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)