Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

"Жек Ма" сан Хятадын боловсролын салбарт 45 сая долларын хөрөнгө оруулна

 Алибаба цахим сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулагж Жак Ма өөрийн нэрээр сан байгуулж, олон улс болон Хятадын алслагдсан хөдөө орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготойгоор байгуулагдсан. Тэгвэл энэ сан Хятадын боловсролын салбарт, тэр дундаа алслагдсан орон нутагт, ерөнхий боловсролыг дэмжих зорилготой, шинэ төлөвлөгөөг танилцуулсан байна. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд, шаардагдах 300 сая юань буюу 45 сая америк долларыг Жак Ма сангаас гаргах юм байна. Энэ танилцуулсан шинэ төлөвлөгөө ирэх 10 жилийн турш хэрэгжинэ. Шинээр танилцуулсан төлөвлөгөөгөөр бол, Жак Ма сан, эхний 10 сая юаныг Хунань, Сичуань, Чунчин болон Жилин мужуудад ерөнхий боловсрол эзэмшиж төгссөн, шинэхэн төгсөгчдөд хөрөнгө оруулалт хийх юм байна. Тэдгээр, төгсөгчид, өөрийн мужийн алслагдсан тосгонд байрлах ерөнхий боловсролын сургуульд 5 жил, багшилна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, нэг төгсөгч, энэ сангаас 100 мянган юаны тэтгэлэг авч, 5 жил, ерөнхий боловсролын сургуульд багшилна гэсэн үг юм. Жак ма хувьд ч гэсэн, Хятадын Ханжоу хотын алслагдсан дүүрэгт, ерөнхий боловсролын сургуульд 7жилийн туршид, англи хэл зааж байжээ. Учир нь, хөдөөгийн. Сурагчдын дийлэнх нь чанартай боловсрол эзэмшиж чадахгүй байдагт гол асуудал байдаг байна. Хятад улс, өнөөгийн байдлаар, 3,3 сая багш хөдөө алслагдсан муж, тосгонд багшилж байна. 2016 оны арванхоёрдугаар сард Зүүн хойд багшийн их сургуулийн хөдөөгийн боловсролын талаархи тайлангаас харахад БНХАУ-ын бага сургууль, боловсролын төвүүдийн 70 гаруй хувь нь хөдөө орон нутагт байсан бөгөөд 9 жилийн хугацаанд заавал боловсрол эзэмшсэн 26 сая гаруй хөдөө орон нутгийн оюутнууд байв. Багш нар хөдөөгийн боловсролыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн тулд 2015 онд эдгээр багш нарт зориулсан татаас, тэтгэмжийг олгох төлөвлөгөө гаргасан. 2015 оны эцэс гэхэд төвийн төсөв нь ядуу хэсэгт 1 сая гаруй хөдөөгийн багш нарт 7.37 тэрбум юанийн нэмэлт амьжиргааны тэтгэмж олгожээ.

Г.Цэнд-Аюуш

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)