Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Д.Дагвадорж: Дахин барилдах юмсан гэж найман жил бодсон

Японы “АМЕМА” онлайн телевизээс зохион байгуулсан “Асашёорюүг ялаад 10 сая иен хожоорой” реалити барилдаан арванхоёрдугаар сарын 31-ны өдөр болсон. Мэргэжлийн сумогийн Их аварга, Асашёорюү Д.Дагвадорж америкийн холимог тулаанч Боб Сапп тэргүүтэй найман тамирчинтай хүч үзэн барилдаж, бүгдийг нь ялсан юм. Барилдааны дараа Аса шууд станцаараа дамжуулан нийт Монголчууддаа шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлээд, барилдахыг хүсэж байсан тухайгаа иинхүү ярьлаа.
 
Асашёорюү Д.Дагвадорж : Найман жилийн өмнө гэнэт зодог тайлаад түүнээсээ хойш дахиж сумогоор барилдах юмсан гэж зөндөө боддог байлаа. Өнгөрсөн хугацаанд нойрон дундаа сумогоо зүүдэлж байсан Асашёорюү энэ цаг мөчид, шинэ оны босгон дээр Японы мэргэжлийн тулаанч болон олон төрлийн спортын хүмүүстэй барилдаж “Дахиж барилдах юмсан” гэсэн хүслээ гүйцээлээ. Өнөөдрөөс хойш миний сэтгэл сумогоос, сумогийн ялалтын бурхан миний биеэс холдсон болов уу гэж бодож байна. Цаашдаа би хоёр улсын хоорондох болон Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн ажлыг сайн хийж, эх орон руугаа хөгжлийн эх үүсвэрийг авчрахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэдгээ шинэ оны босгон дээр та бүхэндээ хэлье.
 
Яалт ч үгүй дахин барилдах хүсэл надад төрөөд байсан. Тус реалити барилдаанд оролцохын тулд сая Н.Цэвэгням ахынхаа дэвжээн дээр очиж бэлтгэл хийхэд үүлэн дээгүүр хөвж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Өмнө нь авч, үзэж байсан мэдрэмжээ дахин сэргээлээ. Сайхан байлаа. Би сая барилдахдаа долоон жилийн өмнөх шигээ сайн байгаагүй ч үнэхээр хичээсэн. Тиймдээ ч найман бөхийг цувруулан хаяж Монголчууддаа тодорхой хэмжээний сэтгэлийн кайф мэдрүүлсэн гэж бодож байна. Хэлэхэд амархан, хийхэд хэцүү гэж үг байдаг. Түүнтэй адил барилдах хэцүү. Өөрийгөө дайчилж бүх өрсөлдөгчөө ялсандаа сэтгэл өндөр байна. Сумогийн бурхан одоо дэвжээндээ буцаж, үүсээд буй энэ олон асуудлыг цэгцлээд өгөх болов уу гэж бодож байна” гэжээ.
Ц.Аюу
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (3)
Зочин [66.181.179.99] 2018/01/02
Mundag Mundag
Зочин [66.181.179.99] 2018/01/02
Зочин [66.181.161.9] 2018/01/02
Sain er shu