Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Гишүүн С.Жавхлан дөрвөн сарын цалингаараа тойргийн иргэдээ баярлуулжээ

УИХ-ын гишүүн С.Жавхлан шинэ оны баяр, болон Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт өдрийг тохиолдуулан 2017 оны сүүлийн дөрвөн сарын цалин болох 6.168.844 төгрөгөөр өөрийн тойргийн иргэдээ баярлуулжээ.
 
Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 8, 10, 20, 23, 28-р хорооныхоо өрх толгойлсон, олон хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудыг хамарсан нэн ядуу, нийт 300 гаруй өрхөд хонины хуйхалсан толгой, таван цул, сүү, гурил, түлээ түлш өгчээ.
 
Улаанбаатар хотод бор хоног, шар өдрийг идэх хоол, түлэх түлээгүй өнгөрөөж буй ажил орлогогүй, хөдөлмөрийн чадваргүй айл маш олон байгаа бөгөөд, С. Жавхлан хэлэхдээ: “Ард түмний тэн хагасаас илүү нь ажилгүй өлсөж цөхөрч байхад, хэдхэн хүн найрлаж цэнгэж байгааг баяр гэхгүй ээ. Гурван сая хүн бүгдээрээ сэтгэл хангалуун, ижил тэгш баярлавал түүнийг харин баяр гэж хэлж болно.Өнөөдрийн дарга, сайд нарын тэмдэглээд буй олон баярыг эсэргүүцэж байна” гээд шинэ жилийн баяраас татгалзаж буйгаа мэдэгдэж, баярлаж цэнгэх мөнгөөрөө ядарсан түмэндээ тусалцгаая хэмээн уриалсан билээ. Мөн түүний санаачилсан “Монгол өлсөх учиргүй” аян гурав дахь жилдээ ийнхүү үргэлжилж байгаа аж.
Ц.Аюу
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (5)
Зочин [66.181.160.6] 2018/01/14
Жавхландаа ажилын өндөр амжил хүсье нэг гишүүн ч гэсэн бодит амдьрал мэдэрч бх нь схан бна
Зочин [66.181.160.83] 2018/01/02
mundag baina shvv ajiliin amjilt xvsen erooe
Зочин [223.186.238.79] 2018/01/02
Myndag bna
Зочин [66.181.161.95] 2018/01/02
Mash myndag xvn ym aa iim l gishvvn olon boloocoi amia bogogcod zailaacai
Зочин [27.123.212.136] 2018/01/02
Mundag gishuun dee bayr hurgei