Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Амай: Ц.Цогзолмаа сайд надаас албан ёсоор уучлал гуйтал эмчилгээгээ зогсооно

Монгол бадарчин буюу Амай бөөрний дутагдалд орж, хүнд өвдөөд байгаа билээ. Түүнд туслахыг хүссэн залуус бичсэн номыг нь худалдан авах ажлыг өрнүүлээд байсан юм. 
 
Харин БСШУ-ы  сайд Ц.Цогзолмаа саяхан аялагч Амай буюу Ж.Золжаргалын бичсэн номуудыг “хэнд ч хэрэггүй” гэсэн мэдэгдлийг телевизээр хийсэн гэдгийг аялагч маань хувийнхаа цахим хуудсаар мэдэгдэж, эсэргүүцлээ илэрхийллээ. Амай БСШУ-ы сайдад хандаж “Миний номыг сөхөж хараагүй байж энэ олон эрдэмтэн, хүний хөдөлмөр, мянга мянга уншигчийг ийн дайрч болохгүй. Тиймээс би өнөөдрөөс аппаратаа салгана. Ц.Цогзолмаа сайд надаас албан ёсоор уучлал гуйх ёстой” хэмээжээ.
 
Амай номоо бүтээхдээ зөвхөн өөрийн сонирхлын дагуу, дэлхийн сонин хачнаас сорчлон дэлгээгүй. Тус номын багт салбар салбараас манай нэртэй эрдэмтэд оролцсон нь шинжлэх ухаанчаар хандсаныг хэлнэ. Учир нь тус ном нь манай нийгмийн байдалд томоохон өөрчлөлт хийхэд ихээхэн ашиг тустай зүйл гэдгийг эрдэмтдийн баг ч хэлсэн, олон мянган уншигч ч хүлээн зөвшөөрсөн. Тэр тусмаа аялал жуулчлалын салбарт том шинэчлэл хийхэд Амайгийн бичсэн номууд маш том түшиц болно гэдгийг мэргэжилтнүүд нэгэнтээ дүгнэсэн байна.
Ц.Аюу
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (6)
Зочин [66.181.161.31] 2018/01/02
Said bish ynxan lalar
Зочин [202.179.11.10] 2018/01/02
Amai bolio, chini nom sain baij bno, gehdee turd shahaad hereggui, yadarsan ard tumnii tatwariin mungu gedgiig zuw oilgo
Зочин [66.181.185.182] 2018/01/02
hend ch hereggui bolood l humuus avahgui bhgui yu odoo buur toroo daramtalj mungu bosgodog bj bolohgui sh de.. emchilgeegee zigsooloo ch gh shig hen hohiroh yum uuruu l hohirno biz de..deer ni emch emnelegiihniig chireed boli boli
Зочин [203.91.116.184] 2018/01/02
сэтгэгдэлүүдийг хараад залуус яагаад нэгэндээ ингэж хандаж байна вэ гэж бодлоо. Яаманд номоо шахьяа гээгүй олон түмнээ худалдаж авч эмчилгээнд нь нэмэр болооч гэсэн байлгүй дээ. Юу гэж яаманд шахах вэ. Сайд бас 5 боть ном гэж хэлсэн болохоос Амайгийн ном гээгүй шүү дээ
Зочин [66.181.165.91] 2018/01/02
За хэрэггүй биз дээ.Ядарсан төрд тийм үнээр ном шахна гэж байх уу. Өөрийн чинь эмчилгээнд мөнгө хэрэгтэй бол хандив гуйл даа.
Зочин [202.70.34.98] 2018/01/02
нөгөө сурагч нар сурах бичиггүй байхад юун 155 саяар ном шахах вэ гээд сайд нь загнаад байсан энэ нөхрийн ном болж таарч бн уу? залуу хүн арай өөр юмаар шантаач хийсэн нь дээрдээ ядаж