Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Татварын хуулийг цуцлахгүй бол ажил хаялт зарлана гэв

2018 оноос “Хувь хүний орлогын албан татварын тухай” хууль хэрэгжиж, 1.5 төгрөгөөс дээш төгрөгийн цалинтай иргэд  15-25 хувийн татварыг улсад төлөхөөр болсон.
 
Өнөөдөр уг хуулийг эсэргүүцэн Эрдэнэт үйлдвэрийн ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэвлэлийн хурал хийлээ. 
 
Тэд "Монгол улсын Их хурал, Засгийн газраас ХХОХТ-ыг шатлалтайгаар нэмэгдүүлэх хууль батлан хэрэгжүүлж байгаа нь нийт 46000 уурхайчийн амьдралд маш хүнд дарамт учруулж байна. Засгийн газар төсвийн алдагдлыг нийт иргэдээс татвар нэмэх маягаар олж байгаа нь буруу” гэж үзэж байгаагаа хэллээ.
 
 "Татвар нэмэгдүүлэхгүйгээр төсвийн алдагдлыг нөхөх бүрэн боломжтой бөгөөд уул уурхайн компаниудын татварыг нэмэгдүүлэх нь зөв гарц" гэв. 
 
Тус үйлдвэрт нийт 6000 орчим уурхайчин ажилладаг бөгөөд 4000 нь хэвийн бус, 1000 орчим нь хүнд хортой нөхцөлд ажилладаг байна. 
 
Тэдний дундаж цалин 1-2 сая төгрөг бөгөөд татварын хуулийг эрс эсэргүүцэж, цуцлах хүртэл тэмцэнэ гэдгээ илэрхийллээ. Мөн Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид татварын хуулийг цуцлахгүй бол ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдлээ. 
Г.Цэнд-Аюуш

 

 
 
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [103.212.118.48] 2018/01/04
humuunlegeer ajil hayna