Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Өмнөх оны НӨАТ-ын баримт бүртгүүлэх хугацаа өнөөдөр дуусна

Татварын ерөнхий газраас албан татвар төлөгчид НӨАТ-ын буцаан олголтын авахын тулд нэгдүгээр сарын найманд багтаан 2017 оны нэгдүгээр сараас арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл худалдан авсан бараа, бүтээгдэхүүнийхээ төлбөрийг баримтын мэдээллийг бүртгүүлсэн байхыг анхаарууллаа.
 
НӨАТ-ын тухай хуульд заасны дагуу тухайн жилд олгох буцаан олголтын дүнг дараа жилийн эхний сарын 15-ны  дотор албан татвар төлөгч бүрээр бүртгэлийн системээс гаргаж, баталгаажуулан, албан татварыг буцаан олгуулах саналын хамт Татварын ерөнхий газарт хүргүүлэх аж. Төлбөрийн мэдээллээ бүртгүүлсэн иргэдийн буцаан олголтыг энэ оны эхний улиралд багтаан арилжааны банкин дахь бүртгэлтэй дансанд нь шилжүүлэх юм байна.
Г.Цэнд-Аюуш
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)