Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Монгол Умард Солонгосын худалдааны эргэлт 2017 онд түүхэн дээд хэмжээнд хүрчээ

 Умард Солонгос Монголоос тамхи импортлох нь эрс нэмэгдсэнээр өнгөрсөн онд хоёр талын худалдааны хэмжээ түүхэн дээд хэмжээнд хүрсэн тухай Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг өнөөдөр мэдээллээ.
 
Өмнөд Солонгосын Худалдаа Хөрөнгө оруулалтыг дэмжих агентлагаас (KOTRA) гаргасан мэдээлэлд дурдсанаар, 2017 онд Монгол Умард Солонгосын худалдааны хэмжээ өмнөх оныхоос 43 хувиар нэмэгдэн 2.29 сая ам.долларт хүрчээ.
 
Хоёр талын худалдаа ингэж эрс нэмэгдсэн нь Монголоос Умард Солонгосын импортолсон тамхины хэмжээ 2016 оныхоос 55 хувиар нэмэгдэн 1.92 сая ам.долларт хүрсэнтэй холбоотой гэнэ. Мөн өнгөрсөн онд Умард Солонгосоос Монголын импортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ 2.1 хувиар нэмэгдэн 370 мянган ам.долларт хүрчээ
 
Монголоос Умард Солонгос руу экспортолсон бараа бүтээгдэхүүний жагсаалтын нэгдүгээрт нь тамхи бичигдэж байна. Өөрөөр хэлбэл, Монголоос Умард Солонгос руу экспортолсон нийт бараа бүтээгдэхүүний 92.2 хувийг тамхи эзэлж байна. Монгол Улс 2016 оноос Умард Солонгос руу тамхи экспортолж эхэлсэн аж.
 
Харин Умард Солонгосоос Монголын импортолсон бараа бүтээгдэхүүний дийлэнх хувийг буюу 78 хувийг нь эм, эмийн бүтээгдэхүүн эзэлж байна.
 
Эх сурвалж:  СӨҮЛ Ёнхап агентлаг
Г.Цэнд-Аюуш
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (5)
Зочин [202.21.106.166] 2018/01/08
Зочин [202.21.106.166] 2018/01/08
Зочин [202.21.106.166] 2018/01/08
Зочин [202.21.106.166] 2018/01/08
Зочин [202.21.106.166] 2018/01/08