Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Г.Баасан: Төмөр замтай холбоотой асуудлыг чимээгүй орхи гэж хэлсэн

Өнөөдөр АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан  хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр “Олон нийтийн зөвлөл авлигыг таслан зогсоох зарчмыг баримтлан ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд бид дөрвөн удаа хуралдсан. Хууль хяналтын байгууллагынхантай уулзаж, хамтран ажиллах санал хүргүүлээд байна.
 
УИХ, Ерөнхийлөгчид авлигын эсрэг зөвлөмж хүргүүлж, 102 иргэнтэй биечлэн уулзлаа. 2018 оныг бид гэрч, хохирогч, мэдээлэгч, шүгэл үлээгч нарыг хамгаалах жил болгон зарласан. АТГ-т ирүүлсэн иргэдийн гомдлыг устгадаг, гомдол гаргасан иргэдийг албан тушаалтанд ховлодог байдал байна.
 
Төмөр замтай холбоотой асуудлыг чимээгүй орхи гэж надад хэлсэн. ШУТИС-ийн оюутнуудын төлбөрөөс 3-4 тэрбум төгрөг завшсан баримт бидэнд байгаа ч АТГ-т хүргүүлээгүй л байна. Х.Энхжаргал гэдэг хүнийг солиогүй цагт АТГ-т юу ч хүргүүлээд нэмэргүй.
 
Тиймээс Х.Энхжаргалыг огцруулах саналыг бид өнөөдрийн хурлаар дэвшүүлж байна.” гэв.
Ц.Аюу
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)