Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Татвар, тэтгэвэр, НДШ-ийн нэмэгдлийг эсэргүүцэн орон даяар жагсаал хийнэ гэв

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ сарын 12-нд эсэргүүцлийн жагсаал, цуглааныг орон даяар зохион байгуулах болсон талаараа мэдээллээ.
 
Долоон төрлийн татвар, тэтгэврийн нас, Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг цуцлахыг шаардан ийнхүү жагсахаар болжээ.
 
Жагсаал, цуглаан зохион байгуулахаас гадна хэрэв дээрх нэмэгдлүүдийг цуцлахгүй бол эсэргүүцлийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгээ МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.  
Г.Цэнд-Аюуш
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)