Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

И.Мөнхжаргалыг АН-ын сонгуулийн хорооны даргаар томилжээ

Ардчилсан намын үндсэн дүрмэнд өөрчлөлт орж намын дарга, Үндэсний бодлогын хорооны гишүүд, аймаг, дүүргийн намын хорооны дарга зэргийг АН-ын нийт гишүүдийн саналаар сонгодог болсон. Энэ дагуу АН-ын шат, шатны дотоод сонгуулийг зохион байгуулж, баталгаажуулах үндсэн үүрэгтэй "АН-ын дотоод сонгуулийн хороо"-г АН-ын VII-р Их хурлаар байгуулсан байна.
 
Сүүлийн нэг жилийн хугацаанд АН-ын сонгуулийн хороо нь тус намын шат шатны дотоод сонгуулийг зохион байгуулснаас гадна, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг нийт гишүүдээсээ тодруулах сонгуулийн ажлыг зохион байгуулжээ.
 
Харин  өчигдөр АН-ын дотоодын сонгуулийн хорооны даргаар И.Мөнхжаргалыг томилсон байна. И.Мөнхжаргал нь АН-ын дотоод сонгуулийн хорооны дэд дарга, Өвөрхангай аймгийн АН-ын дарга, АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн зэрэг сонгуульт ажил хийж байсан юм .
Ц.Аюу
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)