Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

НӨАТ-ын сугалаагаар гурван орон таарвал 50 мянган төгрөг хождог боллоо

НӨАТ-ын сугалааны урамшууллын хэмжээ өөрчлөгдөж, гурван орон таарвал 20 мянга биш 50 мянган төгрөг хождог боллоо. 
 
Тохирлын үед таны худалдан авалтын үр дүнд авсан баримтын сугалааны кодын сүүлийн
 
3 орон тохирсон бол 20 мянган төгрөг байснаас 50 мянган төгрөг
 
4 орон таарсан бол 100 мянган төгрөг байснаас 200 мянган төгрөг,
 
5 орон тохирсон бол 500 мянган төгрөг байснаас 1 сая  төгрөг,
 
6 орон тохирсон бол 4 сая төгрөг байснаас 5 сая төгрөг болж нэмэгдэж
 
7 орон тохирсон бол та 20 сая төгрөг байснаас 10 сая төгрөг
 
8 орон тохирсон бол та 100 сая төгрөг байснаас 50 сая төгрөг болж буурчээ.
 
​Мөн сугалааны супер шагналтан өмнөх сард тодроогүй бол 50 сая төгрөгөөр нэмэгддэг байсныг 25 сая төгрөг болгож бууруулсан байна. 
 
2018 оны эхний сугалаа нэгдүгээр сарын 21-ний ням гарагт явагдах бөгөөд үүнд 2017 оны арванхоёрдугаар сарын 1-ээс 31-ний өдрүүдэд худалдан авалтын үр дүнд авсан баримтыг хамруулах аж.
Ц.Аюу
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [66.181.185.226] 2018/01/13
ene er ni bas hudlaa taldaa yum bishuu tuhain gazriinh ni hun 36n udaa tohirol taarsan ch geh shig baahan yria bolood bsn ee medehgui hudlaa l yum shig bnlee bas neg haraa hyanaltgui mongo luivardsan ajil